Хэрвээ та Наруто-н манга уншиж эсвэл анимэг нь үзсэн бол Наруто болон бусад нинжа нар хэрхэн гүйдэг талаар ойлголттой байгаа байх. Магадгүй аль хэдийн гүйгээд мастер болсон ч байж мэднэ.

  1. 1 Тав тухтай биед эвтэйхэн хувцас өмсөх


    Эсвэл үнэхээр Наруто шиг хувцаслаж болохгүй гэж. Хувцаслалтын хамгийн чухал зүйл бол мэдээж гутал, энэ нь дасгал хийхэд зориулагдсан байх хэрэгтэй. Мөн хэт Наруто дээр гардаг шиг гүйх нь энгийн гүйлтээс илүү биед ачаалал өгөх ба биедээ анхаарах нь зүйтэй.

  2. 2 Гүйх байрлалаа эзлэх


    Баруун хөлөө урагш тавьж, хоёр гараа шулуун байрлалтай хойш нь болго. Тохойгоор нугалахгүй шүү!. Тэгээд толгой дээш харах зүгтээ төвлөрнө. Эцэст нь бага зэрэг бөхийгөөд гүйж эхлээрэй.

  3. 3 Тэнцвэрээ ол. Урагш тэмүүлж гүй


    Гүйх явцад өвдөгөө бага зэрэг нугалах хэрэгтэй. Бас хамгийн гол нь урагш тэмүүлэх. Яг л Олимпийн тамирчид барианд орох дөхөх үед бие толгой хэсгээ ашигладагтай адил. Гэхдээ толгойгоо бөгтийлгөж доош харж болохгүй шүү. Нинжа нар хэзээч газар шагайж гүйдэггүй.

  4. 4 Хүчээ ав


    Гардаа ардаа удаан барьж гарын алга дээш харсан байх хэрэгтэй. Чухал нь гэвэл гараа дүүжин мэт хэт найгуулахгүй байх. Ингэх нь их ядралт өгнө гэхдээ гарнаас илүү хөл дээрээ төвлөрч анхаарах хэрэгтэй. Магадгүй чакраны урсгал чинь нээгдэж усан дээр ч гүйдэг болох юм билүү :P. 

    Эхлэхдээ бага хурдаар гүй.

  5. 5 Илүү Хурдан


    Гараа ардаа барьж урдах замаа тольдож байхдаа хөлнийхөө булчинг илүү ашиглаж хүч нэмж өгөөрэй. Эхний удаад энэ нь хүнд байх хэдий ч дараагийн өдөр илүү хлбар илүү хурдтай байх болно. Харин хурд нэмэгдэхгүй эсвэл ядарч байвал зүгээр л Наруто шиг салхи татуулан гүйж байна гэж төсөөлөөрэй. Амжилт ;)!

Фэйсбүүк Сэтгэгдэл
Манай сайтын Фэйсбүүк хуудсанд 'Like' дарж нэгдээрэй. Ингэснээр та сайтын шинэ зүйлсийг фэйсбүүкээр дамжуулан шуурхай авч байх болно.