1. 1 Дежа Ву (Deja Vu) - “ Өмнө нь болж байсан мэт “ сэтгэгдэл


    • Ямар нэгэн үйл явдал урьд өмнө нь болж байсан мэт сэтгэгдэл хүмүүст цөөнгүй удаа төрдөг. Жишээ нь, анх удаагаа очиж байгаа газартаа урьд нь очиж байсан мэт, тухайн юмс үзэгдэл “ сайн танил “ мэт санагдах үзэгдэл юм. 

    | Дежа Ву яагаад үүсдэг вэ?

    • Ой санамж: Дежа вю нь өөр хоорондоо бага зэрэг ялгаатай ч маш олон адилхан зүйлийг багтаан санаж байдаг ой ухааны маань нэг үйлдэл байж болно. Жишээ нь, та өмнө нь орж байсан нэг зоогийн газартайгаа маш адилхан ресторанд орвол танил л санагдана шүү дээ.
    • Мэдрэл: Бидэнд шинэ дурсамжийг бий болгож бас мартагнуулж байдаг гиппокамп хэмээх тархины нэг хэсэг түр зуур баримжаа алдаж, сааталд орсноос дежа вю үүсдэг байж болзошгүй.
    • Анхаарал: Бидний санамсаргүйгээр хүлээн авсан зүйл дараа нь нөлөөлдөг байж болно. Өөрөөр хэлбэл, нүдний өмнүүр зурсхийгээд өнгөрсөн , сайн харж ч амжаагүй зүйл хожим нь танил санагдаж болох юм.

    Дежа Ву-д 3 хэлбэр байдаг.

    1. Дежа Визите (Deja Visite)
    2. Дежа Сэнти (Deja Senti)
    3. Дежа Вэку (Deja Vecu)
  2. 2 Дежа Визите (Deja Visite) - "Өмнө нь очсон газар мэт “ мэдлэг


    Энэ бол харьцангуй ховор тохиолдох үзэгдэл юм. Өмнө нь огт очиж үзээгүй, хэнээс ч хаанаас ч мэдээлэл аваагүй атлаа шинэ очсон газрыг сайн мэдэж байх удаа гардаг. Дежа веку түр зуурын үйл явдалтай холбоотой байдаг бол, Дежа визите орон зай, газар зүйтэй холбоотой байдаг. Дежа вюгийн дээрх хэлбэрүүд хүнд байж боломгүй, хэвийн бус зүйл мэт санагдаж, заримдаа айлгадаг байна.

  3. 3 Дежа Сэнти (Deja Senti) - “Өмнө нь мэдэрч байсан мэт “ сэтгэл


    Энэ бол хүний нэгэн цагт мэдэрч байсан зүйлийн илрэл шиг байдаг. Бидний сэтгэлийн гүнд хадгалагдаж, хэн нэгний дуу хоолойг сонсох, бодол санаагаа илэрхийлэх, юм унших үед гэнэт “ санагддаг “ байна. Гэхдээ огт хачирхмаар, гайхмаар сэтгэгдэл төрүүлдэггүй аж.

  4. 4 Дежа Веку (Deja Vecu) - “Өмнө нь туулж өнгөрсөн мэт “ мэдрэмж


    Дежа вю-д орсон хүмүүс дежа веку-г мэдэрнэ. Дежа вю нь юмыг өмнө нь харсан мэт сэтгэгдэл бол дежа веку нь нарийвчлан “ таньдаг “ мэдрэмж юм. Жишээ нь, та амт, үнэр, дуу чимээг таньж байгаа мэт болно. Бас цаашид юу болохыг мэдэж байх мэт хүчтэй мэдрэмж төрнө.

  5. 5 Жаме Ву (Jamais Vu) - "Хэзээ ч хараагүй мэт “ төөрөгдөл


    Жаме вю бол дежа вюгийн эсрэг үзэгдэл бөгөөд танил юм үзэгдлээ танихгүй байх тохиолдлыг хэлнэ. Тухайн газар оронд очиж байснаа, тухайн хүнтэй уулзаж байснаа мэдээд байгаа боловч таньж чадахгүй байна гэсэн үг юм. Нэгэн туршилтын үеэр эрдэмтэд 92 сайн дурынхнаар “ хаалга “ гэдэг ганц үгийг минутанд 30 удаа бичүүлжээ. Үр дүнд нь  оролцогчдын 68% нь жаме вюг мэдэрч “ хаалга “ гэсэн үг бодит зүйл болох эсэхэд эргэлзэж эхэлсэн байна. Үүнээс үзвэл жаме вю тархи ядарсны үр дагавар байж болох юм.

  6. 6 Преску Ву (Presque Vu) “Аман дээр гарч ирэх “


    Ойрхон байнаа гээд л байгаа боловч яг хэлэх гэхээр санаанд орж ирдэггүй тохиолдол зөндөө байдаг. Энэ бол преск вю. Преск вю нь маш хийсвэр боловч салж өгдөггүй учир их  зовиуртай мэдрэмж. Хүн мартсан үгийнхээ эхний үсгийг мэдэж байх ч юм уу, ямар нэг төсөөлөлтэй байх боловч бүтнээр нь санах гэж нилээд зовдог. Тэгээд санамагц санаа маш ихээр амардаг байна.


    ВИА: VIVA.mn

    Холбоос: viva.mn/post/321


Фэйсбүүк Сэтгэгдэл
Манай сайтын Фэйсбүүк хуудсанд 'Like' дарж нэгдээрэй. Ингэснээр та сайтын шинэ зүйлсийг фэйсбүүкээр дамжуулан шуурхай авч байх болно.