Хүн гүн нойронд автаж, бие нь бүрэн тайвшрах үед астрал бие биенээс гарч явдаг. Нисэх, унах зэрэг зүүд нь астрал биеийн аялалтай холбоотой байдаг аж. Гэвч ихэнх хүмүүс гүн нойрондоо энэ бүгдийг ухамсарлаж мэддэггүй бөгөөд сэрмэгцээ бараг бүгдийг мартаж орхидог байна. Гэхдээ сэрүүн зүүдлэх үед хүн зүүдэндээ бодож, мэдэрч чаддаг. Та зүүдэлж байгаа мөртлөө өөр өөрийгөө унтаж байна гэж мэдэрч, сэрүүн байгаа юм шиг бодож чадаж байвал сэрүүн зүүдэлж байна гэсэн үг. Астрал аялал хийдэг хүмүүсийн гол нууц бол тэд сэрүүн зүүдэлж чаддаг буюу гүн нойрондоо өөрийгөө ажиглаж байдаг аж. Улмаар тэд өөрийн астрал биеэ физик биеэс салгаж, aгаарт хөөрч, хана нэвтлэн ийш тийш сэлгүүцдэг аж. Тэгээд л туршлагатай аялагчид астрал найзуудтайгара уулзахаар, эсвэл дэлхийн агаар мандалд хөөрөхөөр, эсвэл таныг унтаж байхыг харахаар нисэн оддог ажээ.

Астрал Аялалыг хийснээр

  • Цаг хугацааны хуулиас гажин өнгөрсөн, ирээдүйн хүссэн үе мөчид очно. Гизагийн пирамид хэрхэн баригдсаныг харах буюу 3000 онд ямар шинэ технологи төрөхийг мэдэж болно.
  • Татах хүчнээс чөлөөлөгдөнө. Чөлөөтэй доош унаж, Эверестийн оргилд хөөрөн гарч, хоосон огторгуйд хөвөн дүүлэх буюу өөр хүссэн бүхнээ хийнэ.
  • Тэнгэр огторгуйд хурдан ниснэ.
  • Ямар ч газар телепортац хийн очно. Хүссэн даруйдаа очих нь астрал аяллын хамгийн энгийн болоод сайхан үйл явдал юм.
  • Хана нэвтлэн алхаж эртний байгууламжуудыг үзэн, 4 дэх хэмжээст ертөнцөөр аялна.
  • Сансарын ертөнцүүдээр зочилж ер бусын амьтад, үзэсгэлэнтэй байгалийн бүтэц, гаж сонин ургамал цэцэгсийг үзнэ.
  • Бодит Ертөнцийг илүү өргөн хүрээнд мэдэрснээр физик ертөнцөд илүү ухаалаг амьдарч сурах
  • Өөрийгөө өндөр түвшинд ухааран ойлгосноор амьдралын зорилго, жинхэнэ утга учрыг ойлгох болно.
  • Нас барсан найз нөхөд, гэр бүлийнхэн дээрээ зочилж, цагийг хамт өнгөрөөн тэднийгээ аз жаргалтай, сайхан амьдарч байгааг мэдэж авна.
  • Үхэл, болон бусад айдсуудаас сална.
  • Астрал аялал хийхэд шаардлагатай бүтээлч төсөөллийг сурснаар зорилгодоо хялбар бөгөөд хурдан хүрэх болно.
  • Далд мэдрэхүгээ хөгжүүлснээр өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалах боломжтой.
  • Астрал ертөнцүүд дахь Акашийн Товчооныг үзэснээр 3 хэмжээст ертөнцийн ирээдүйг таамаглаж болно.

Астрал Аялал хийх арга зам

  1. 1 Төсөөллийн арга


    Ихэнх хүмүүс энэ аргыг ашигладаг ба хүн бүр өөр өөрийн гэсэн төсөөллөө ашиглан астрал аялал хийдэг. Жишээ нь- өөрийгөө астрал ертөнцөд байна, биеэсээ гарж байна, өөрийгөө дээрээс харж байна гэж төсөөлдөг.

  2. 2 Долгионы арга


    Тархины давтамж буруулдаг тусгай долгионы тусламжтайгаар астрал хийж болдог. 

  3. 3 Тарнийн арга

    Дуу авианы хүчний тусламжтайгаар тарнийн хүчийг ашиглан биендээ тарнийн хэлбэлзлийг үүсгэснээр астрал аялал хийх.

  4. 4 Ховсын арга


    Өөрийгөө биеэс гарч байна, астрал аялал хийж байна хэмээн өөртөө үгэн ятгалга өгч, өөрийгөө аажим аажмаар ховсдон итгүүлснээр астрал аялал хийж болно.

  5. 5 Тодорхойлох арга

    Сэрүүн байхдаа өөрөөсөө : Би астрал ертөнцөд байна уу? физик ертөнцөд байна уу? хэмээх асуултыг өдрийн турш сэрүүн байхдаа аль болох олон удаа асууснаар унтаж байхдаа үүнийгээ асуусан тохиолдолд астрал аялал хийх боломжтой.


    Эх Сурвалж: Wikipedia

    ЭС Холбоос: https://mn.wikipedia.org/wiki/астрал_аялал


Фэйсбүүк Сэтгэгдэл
Манай сайтын Фэйсбүүк хуудсанд 'Like' дарж нэгдээрэй. Ингэснээр та сайтын шинэ зүйлсийг фэйсбүүкээр дамжуулан шуурхай авч байх болно.