(Хамгийн Сүүлд Шинчлэгдсэн: 05/16/2018)

Боловсролын шилдэг блогч Ука Төмөр (Төмөрчөдөрийн Бадамзул)-н анхлан гүйгчдэд зориулсан найман зөвлөгөөг хүргэж байна.

  1. 1 Шалтгаанаа Тодорхойл


    Юуны түрүүнд яагаад гүйх болсон шалтгаанаа маш сайн нарийн тодорхойлох нь зүйтэй гэж бодож байна. Учир нь гэвэл яагаад гэдэг шалтгаанаа сайн тодорхойлж, түүнийгээ өөртөө үргэлж сануулснаар цаашид шантралгүй үргэлжлүүлэн гүйх  эрч хүчийг өөртөө  өгч байх болно. Жнь: эрүүл мэндийнхээ төлөө, жин хасахын тулд, шатаар амьсгаадаж гардагаа зогсоохын тулд, өөрийгөө даван дийлж, сорихын тулд, эрч хүч урам зоригийг авахын тулд….г.м. яг ямар шалтгаантайгаар гүйх болсон бэ?

  2. 2 Гүйлтийн гуталтай байх хэрэгтэй


    Хэрвээ гутлаа худалдан авч амжаагүй байгаа бол санаа зоволтгүй, өөрт аль хэдийн байгаа хөлд эвтэйхэн тэр гутлаа сонгоод гүйж болно. Тэгээд гүйлтийг өөрийн бие дээр мэдрээд, гүйлт үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг мэдрээд, гүйлтийн амтанд орох тэр үед өөрийн эрхгүй гүйлтийн гутал, гүйлтийн хувцас гэх мэт зүйлүүдэд хөрөнгө оруулж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.

  3. 3 Биеэ Бэлтгэх

    Гүйхээсээ өмнө биеэ сайн халаах хэрэгтэй. Ойролцоогоор 5-15 минут халаах хэрэгтэй.

  4. 4 Гүйж эхлэх


    Гүйж эхлэнгүүтээ шууд хурдаа авах хэрэггүй. Эхлээд алхаад, дараа нь аажмаар шогшоод, тэгээд өөрийн хэмнэлээр гүйж эхлэх нь зүйтэй гэж бодож байна. Хэрвээ гүйж байх явцад амьсгаа давхцаад, ярих чадваргүй болсон тохиолдолд ахиж алхаад, тэгээд ахиж гүйх. Жнь: 4 минут гүйгээд 1 минут алхах, 2 минут гүйгээд 2 минут шогших.

    Ойролцоогоор 20-30 минут гүйх нь зүйтэй. Хэд хэдэн удаа гүйсний дараагаар, магадгүй 2 долоо хоног эсвэл нэг сарын дараа туршлагажаад ирэх үедээ дунд нь зогсож алхдагаа хасаж, гүйлтээ бага багаар нэмж,  улмаар 20-30 минут алхахгүйгээр тасралтгүй гүйдэг болно.

  5. 5 Гүйлтийн дараах дасгал


    Гүйж дуусаад амьсгалын дасгал болон сунгалтын дасгалаа 5-15 минут хийж биеэ хөргөөх нь чухал.

  6. 6 Хуваарь

    Долоо хоногт 2-3 удаа өдөр алгасаж гүйх нь зөв болов уу гэж бодож байна яагаад гэвэл дунд нь өөрийнхөө биеийг амраах боломжийг өгнө.

  7. 7 Гүйхийн Өмнө

    Гүйхээсээ өмнө 40 минутаас нэг цагийн өмнө УС сайн уух нь зүйтэй, мөн гүйхдээ хажуудаа усны саванд ус бариад, түүнийгээ бага багаар уух, мөн гүйж дуусчихаад өдрийн турш усыг сайн уух хэрэгтэй.

    Анхлан гүйхэд эхлээд хэцүү санагдаж мэднэ, гэхдээ тасралтгүй гүйж,  өөрийн дадал болгосноор гүйх нь амархан болж эхэлнэ.

  8. 8 +Зөвлөгөө


    Хамгийн гол өгөх зөвлөмж гэвэл гүйхээс өмнө бидэнд маш их асуулт гарч эхэлдэг. Яаж гүйх вэ? Яавал дээр вэ? Яах ёстой вэ? гээд л… Гүйж эхлэхээс нааш энэхүү асуултууд хэзээ ч алга болохгүй. Гүйгээд эхлэнгүүт бид гүйлтийг мэдэрч, өөрсдийнхөө биеийг чагнаж, тавьсан асуултын хариултыг өөрсдийн биенээс олж авдаг гэдгийг хэлмээр байна. Тиймээс гүйх шийдвэрээ гаргаад, өөрсдийнхөө амжилтын төлөө,  эрч хүчийн төлөө, эрүүл энх урт наслаж, удаан жаргахын төлөө хамтдаа гүйцгээе.


    Дээрх зөвлөгөөг гаргасан Ука Төмөр-н блогоор зочлох бол

    Untitled-1-1.jpg

Фэйсбүүк Сэтгэгдэл
Манай сайтын Фэйсбүүк хуудсанд 'Like' дарж нэгдээрэй. Ингэснээр та сайтын шинэ зүйлсийг фэйсбүүкээр дамжуулан шуурхай авч байх болно.