Сагсан бөмбөгийн хамгийн гол техник бол бөмбөг залах, бөмбөгтэй харьцах техник юм. Бөмбөгийг өөрийн удирдлагандаа бүрэн байлгахыг залалт гэх бөгөөд анхнаас нь зөв техниктэй залж сурах нь маш чухал.

‘Алтан Стандарт’ Сагсан бөмбөгийн Академиас бөмбөг залах, бөмбөгтэй харьцах техникийг сайжруулах 9 аргыг товчхон танилцуулж байна.

  1. 1 Хүчтэй Зал


    Бөмбөгөө аль болох хүчтэй зал. Таны гарт бөмбөг хэр удаан байна, тэр чинээгээрээ та бөмбөгөө удирдах боломж гарна гэсэн үг. Илүү хүчтэй залах тусам бөмбөг таны гарт буцаад хурдан ойж ирдэг бөгөөд гарт удаан тогтдог.

  2. 2 Толгойгоо Дээш Өргө


    Үргэлж толгойгоо дээш өргө. Нэг булан руу эсвэл хана дээрх цэг рүү харж байгаад бөмбөгөө залаарай. Бөмбөг рүү харж залах хэрэггүй, учир нь тоглолтон дээр талбайгаа бүтэн харах нь чухал юм.

  3. 3 Хурууны Өндөг-өө Ашигла


    Бөмбөг залахдаа гарын алгаа биш хурууны өндгөө ашигла.

  4. 4 Төсөөллөө Ашигла


    Өөрийн төсөөллөө ашигла. Залалт бүрийг хэзээ, хэрхэн ашиглах тухайгаа төсөөлөөд үзээрэй. Өөрийгөө яг тоглолтон дээр байна гэж төсөөлж бэлтгэлээ хийх хэрэгтэй.

  5. 5 Сул Зогсолт Бага гарга


    Тоглолтын үеээр тоглогч ямар ч шалтгаангүйгээр удаан бөмбөг залах тохиолдол их байдаг. Бид бөмбөгийг шаланд хүргэх тохиолдол бүр зорилготой байлгахыг хичээдэг. Сул зогсолт бага байж, үйлдэл бүрээ зорилготой байлгахыг хичээх хэргтэй. Секунд бүр алт шиг үнэтэй гэдгийг сана.

  6. 6 Залалтын Зайгаа Томсого


    Сагс бол зайны тоглоом. Залалтын зайгаа томсгохыг хичээ. Та эсрэг тоглогчийнхоо хамгаалалтыг олон заллаа гээд давж гарч чадахгүй. Далайцтай нэг залж, эсрэг тоглогчоос хурдан холдохыг хичээ.

  7. 7 Шулуун Замаар зал


    Сагсан бөмбөг нь өнцгийн тоглолт юм. Шулуун замаар залах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Баруун-Зүүн /холбох үед/, Урагшаа-Хойшоо /самбар луу/ гэх маягаар хурц өнцөг гаргаж, аль болох хурдан залснаар үр дүнтэй байдаг. Тойруу залах нь цаг их алддаг.


  8. 8 Цагаа Хэмнэ

    НЭГ залалтаар хийж чаддаг довтолгоогоо заавал 2 залж хийх шаардлагагүй. Энэ нь хугацаа алдах, өрсөлдөгчийн зайг ойртуулах сул талтай. 0,5 сек ч үнэтэй шүү дээ.

  9. 9 Бэлтгэл Хий


    Гадаа талбайд аль болох тухтай газар, эсвэл зориулалтын талбайд бэлтгэлээ хий. Шинэ техник дээр ажиллаж байгаа үедээ бөмбөгөө алдахаас битгий ай. Алдвал буцааж аваад дахиад үргэлжлүүл. Зөвхөн чаддаг техникээ л дахин дахин хийгээд байвал та хэзээ ч сайжрахгүй. Тийм учраас үргэлж шинийг хай. Боломжийг ашигла

    Хэрвээ та Сагсан Бөмбөгөөр хичээллэх болон өөрийн ур чадвараа сайжруулах хүсвэл МҮСБХ-ны Аварга дасгалжуулагч А. Алтан-Очирын 'Алтан Стандарт' сагсан бөмбөгийн Академийг зориорой.

    goldenstandart.jpg

Фэйсбүүк Сэтгэгдэл
Манай сайтын Фэйсбүүк хуудсанд 'Like' дарж нэгдээрэй. Ингэснээр та сайтын шинэ зүйлсийг фэйсбүүкээр дамжуулан шуурхай авч байх болно.